АНУ-д усан онгоцны ахмад, түүний туслахууд болон одон орны судлаач нар
хамгийн их орлоготой гэнэ. Ахмад жилд дунджаар 109 мянган долларын
цалинтай бол одон орон судлаач 100.000 доллар авдаг. Харин америкийн
цагдаа нар жилд 76 мянган долларын цалинтай бол оросын цагдаагийн
офицер сард 17 мянган рубль авна. Тэгвэл жирийн цагдаа 12 мянган
рублийн цалинтай юм байна.
Америкт хөгжмийн театрын захирал эсвэл хөгжмийн зохиолчийн жилийн орлого нь 55 мянган доллар бол зураачдых нь 63 мянга. Тэгвэл эм зүйч нар нь 104 мянган долларын орлоготой. Харин сэтгэл мэдрэлийн өвчинг анагаах эмч жилд 160 мянган долларын цалин авна.
Манай хойд хөшийн эм
зүйч нарын дундаж орлого сард 25 мянган рубль байдаг гэнэ. За
цаашилбал, америкийн тоглоомны бизнесийн удирдах албан тушаалтан жилд
120 мянган долларын цалинтай бол менежерүүд нь үүнээс илүү буюу 163
мянгыг авна. Тэгвэл Орост эдгээр албан тушаалтнууд 30 мянган рублийн
цалинтай. Харин менежерүүд нь 15-27 мянган рубль авдаг аж.
Америкийн телевизийнхэн тухайлбал, мэдээний редакторууд дунджаар жилд 70 мянган долларын цалин авдаг бол сэтгүүлчид нь157 мянган доллар авдаг байна.
Ulaanbaatar Time







































3 сэтгэгдэл:
sdfsdasdfssdfsafsdaf
sdfasdfasdfasdf
fksdj fksdj fkdsjkafjkasdfasdf sad